NEX Camera - Таны гарт үргэлж хамт



XXI зуун, мэдээллийн эрин үед амьдарч байгаа бидний хувьд дэвшингүй технологийг аж амьдрал, ахуй хэрэгцээ, бизнес үйлчилгээнд болон бусад нөхцөлөөр ашиглах боломжийг Скайтелийн зүгээс хэрэглэгч та бүхэндээ хамгаас түрүүлэн хүргэхийг зорьдог билээ. Харин энэ удаа NEX Camera хэмээх цоо шинэ үйлчилгээг Монголд анх удаа Скайтелийн хамт олон амжилттай нэвтрүүллээ. NEX Camera үйлчилгээ нь NEX 3.75G технологийг ашиглан өндөр хурдны интернэтээр дамжуулан дуу дүрсийг өндөр чанартай үзэх юм. Бид хүссэн газартаа NEX Camera-г байрлуулан NEX 3.75G технологийн давуу тал болох дүрст дуудлага үйлчилгээнд тулгуурлан түгжрэл ихтэй замын уулзвар, очих дуртай диско клубээ харж албан байгууллага, эд хогшил болон үр хүүхдээ хүртэл аюул ослоос урьдчилан сэргийлэн хяналт тавих маш том боломжийг өгч байгаа билээ. Өөрөөр хэлбэл та өөрийн хяналтын камераа байнга халаасалж явах бололцоотой болж байгаа юм.

Хэрэглэх боломж

Гэрт
Гэрийнхээ хаа нэгтээ суурилуулаад гэрээс гадуур явах үедээ хүссэн цагтаа гэрээ харж болно. Бага насны хүүхэд, хөгшидтэй айлд нэн тохиромжтой. Түүнчлэн эзгүй үедээ гал, хулгай зэрэг болзошгүй эрсдэлээс хамгаалах дохиолол болгон ашиглаж болно.

Алслагдсан обект

.Өөрийн хяналтаас алсад орших зуслангийн байр, агуулах болон бусад чухал обектуудын хяналтад ашиглана. Хулгай, тонуул зэрэг гэнэтийн халдлага гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Дэлгүүр ба оффис

Байгууллага болон дэлгүүр, лангуу ажиллуулдаг иргэд өөрийн ажилчдын ажлын байрыг хянах зорилгоор ашиглах (ажлын гүйцэтгэл, цаг ашиглалт зэргийг хянах)

Граж, гадаа талбай

Граж, оффисийн гаднах талбай, хашаа болон бусад обектод байрлуулан дохиолол, харуул хамгаалалтын зорилгоор ашиглана.

Давуу тал:
  • Овор хэмжээ бага
  • Хаана ч байрлуулах, зөөвөрлөх
  • Хаанаас ч хяналт тавих
  • Хямд, өртөг бага
  • Дуу дүрсний өндөр чанар
  • Камерыг алсын зайнаас удирдах