Үүрэн холбооны шинэ үе
Дэлхийн хүн амын 3 хүн тутмын 2 нь хэрэглэж байгаа үүрэн холбооны технологийн хөгжил хамгийн ихээр хүний амьдралын хэмнэлд хурд нэмж хувьсан шинэчлэгдэж байдаг билээ. Хэдхэн жилийн өмнө үүрэн холбооны сүлжээг ашиглан зөвхөн дуудлага хийх боломжтой байсан бол текстэн мэссеж, WAP үйлчилгээг ашиглах боломжтой болон хэрэглэгчдийг баярлуулж бас гайхашруулж байсан нь саяхан. Энэ үеэс эхлэн мэдээлэл дамжуулах хурднаас нь хамааран үүрэн холбооны сүлжээг 1G, 2G, 3G хэмээн ангилах болсон юм. Монгол улсад хамгийн анх үүрэн холбооны 3 дахь үеийн 3,2mbps хүртэлх мэдээлэл дамжуулах хурд бүхий CDMA2000 1xEVDO системийг 2006 онд Скайтел компани үйлчилгээндээ нэвтрүүлсэн бол энэ удаа 21mbps хүртэлх мэдээлэл дамжуулах хурд бүхий HSPA+ (High Speed Packet Access Plus) технологийг ашиглан NEX 3.75G сүлжээг үйлчилгээнд нэвтэрүүллээ.
NEX 3.75G сүлжээг ашиглан Скайтел компани хэрэглэгчдэдээ доорх үйлчилгээг санал болгож байна.
NEX Internet - 3.75G (HSPA+) сүлжээ орсон бүх газарт зориулалтын модемыг ашиглан 21mbps хүртэлх хурдаар өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ юм. Мөн та NEX 3.75G сүлжээ ороогүй газруудад 3.2 mbps хурдаар мэдээлэл дамжуулах CDMA2000 1xEVDO сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой юм.
NEX Mobile - 3.75G (HSPA+) сүлжээ орсон бүх газарт таны гар утас интернэтийн ертөнцтэй холбох гүүр тань байх болно.
NEX Video Call - 3G технологийн давуу тал болох дүрст дуудлага үйлчилгээг ашиглан бие биесээ харж ярилцахаар барахгүй ажил хэргийн видео хурал зохион байгуулах зэргээр хэрэглэх боломжтой.
NEX Camera - 3.75G (HSPA+) сүлжээний давуу тал болох дүрст дуудлага үйлчилгээнд тулгуурласан таны гарт үргэлж тантай хамт явах хяналтын камерыг ашиглан гэр орон албан газар тэр ч байтугай түгжрэл ихтэй замын уулзвар, очих дуртай диско клубээ ч харах боломжтой. Өөрөөр хэлбэл та өөрийн хяналтын камераа байнга халаасалж явах бололцоотой болж байгаа юм.
|